ХҮРЭЛСҮХЭД ИТГЭХ ҮҮ, ХАЯНХЯРВААД ИТГЭХ ҮҮ

203
2018 оны 11-р сарын 13

Хаянхярваа гэж Хонгорын ард түмнийг малтай юутай хээтэй нь хордуулан байж УИХ-д орж ирсэн энэ хүний хашиж байсан УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга гэх албан тушаал бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрын хэмжээний үнэ цэнэтэй юм уу. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа ч гэх шиг. ⁉️ Хэний төлөө, юуны төлөө хэнийг айлгаад, хэнээс өшөө авах гээд байгаа юм бэ. Ямар ч байсан ард түмний төлөө биш ш дээ, энэ Хаянхярваа нар. Тийм л тэмцэгч, шударга, журамт хүн байсан юм бол өмнө нь ард түмний талд байхгүй
яасын бэ❗Харин ч жинхэнээсээ МАН дахь УИХ дахь хагалан бутаргагч байснаа дахин баталлаа ш дээ. Ерөнхий сайд Хүрэлсүх биш ч байсан ч, ер нь хэн ч байсан төрийн албыг төрлөөрөө дүүргэж бугшиж ялзарсан МАНАН-гийн бүлэглэлийг задалж цэвэрлэгээ зайлшгүй хийх цаг нь болчихсныг ЖДҮС, ТЭДС -ийн хэргүүд баталсан. Тиймээс Хүрэлсүхыг дарж авахын тулд бүхэл бүтэн ЗГ-аар ШАНТААЖ хийж, өөрсдийнхөө ашиг сонирхол, бүлэглэлийг хамгаалах гэсэн Хаянхярваа тэргүүтнийг дэмжигсдийг БИД УУЧЛАХ ЁСГҮЙ.
Тэр тусам нь ард түмэн Хүрэлсүхийн талд байж, түүнд итгэж, дэмжиж чадвал ХҮРЭЛСҮХ ядаж хуйвалдаж худалдагдсан УИХ-ыг цэвэрлэж чаддаггүй юм аа гэхэд МАН-д ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийж чадна. Засгийн газрыг одоо огцруулсан ч, Хүрэлсүхийг хэн нэгнээр сольсон ч МАН-ыг цэвэрлээгүй цагт бас нэг ХАЯНХЯРВААТНУУД ЗГ-т гарч ирнэ. Хүрэлсүхэд итгэх үү, Хаянхярваад итгэх үү 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.