ТЭДС-ААС ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВСАН 7 КОМПАНИ ХЭН НЬ ХЭНИЙХ ВЭ?!

591
2018 оны 11-р сарын 15
Засгийн газар 2010-2014 онд Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж Н.Алтанхуяг 2012 оны 8 сард Ерөнхий сайд болсноор чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл, хүүгүй зээл буюу дэмжлэг үзүүлсэн байдаг.  Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийг үүнд зарцуулжээ. Тухайн үед буюу 2012-2014 онд ҮХАА-н сайдаар одоогийн  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ажиллаж байсан бөгөөд жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосон бол тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгоор 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон байна. Энэ нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХАА-н сайд Х.Баттулга нарын үед олгогдсон одоогоор мэдэгдээд байгаа нийт 6 тэрбум төгрөгийн хүүгүй зээл болж байгаа юм. Зээл нь 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ. Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд одоогийнхоор бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг өөрийн үүсгэн байгуулсан “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр 750 сая төгрөг авчээ. 7 жилийн хугацаатай хүүгүй зээл авсан компани болон үүсгэн байгуулагч эздийг дараах жагсаалтаас харж болно. Аль нь хэнийх вэ гэдгийг уншигчид та бүхэн тунгаана биз.
Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн бөгөөд компаниуд өнгөрсөн хугацаанд зээлээ  хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна. Холбогдох албан тушаалтан болон ХААХҮЯ-ны ТЭДС-аас энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.
 
 
РД
Компанийн нэр
Үүсгэн байгуулагч
Авсан зээл
Харьяалал
5306922
Таримал загийн төрөл
Гал Алтанцэцэг
750.000.000
УБ
3736806
Товхонжимс
1.Нанзаддорж Өөдөс
2.Энхболд Санаа
 
750.000.000
Сэлэнгэ аймаг Цагааннуур сум
2001977
Солонго талст
Ширнэн Хорлоо
 
750.000.000
Увс аймаг Улаангом сум
2785218
Гурван сээр
Цагаач Оюунжав
750.000.000
Улаанбаатар хот БЗД
2743469
Үдлэг эд
Гэндэн Очирбат
750.000.000
Төв аймаг Батсүмбэр
2817721
Хаанжимс Эс Би Ти
1.Норов Алтанхуяг
2.Норов Наранцэцэг
3.Бадарч Цог-Очир
750.000.000
Улаанбаатар СБД
???
Дархан УГТСЭШХ
???
???
???
???
Дорнод ЭШС
???
???
???
???
Увс ЭШС
???
???
???
 
 

 Үндэсний Аудитын газраас 2014 онд хийсэн ҮАГ-НАГ/2014/07-НА  шалгалтын тайланд дурдсан 750 сая төгрөгийн хүүгүй зээл авсан 8 байгууллагаас дээрх  6 компаниас гадна Дархан УГТСЭШХ, Дорнод ЭШС, Увс ЭШС гэх байгууллагуудыг Улсын бүртгэлийн албан ёсны сайтаас http://opendata.burtgel.gov.mn/les?condition=2&text=%D0%A3%D0%B2%D1%81 хайгаад олсонгүй. Магадгүй энэ нь ЭШС буюу эрдэм шинжилгээний станц эсвэл хүрээлэн байх магадлалтай бөгөөд ҮХААХҮЯ-наас албан тайлбар хийхийг хүсч байна.

Дараагийн удаад ТЭДС-аас жилийн 2.4 % хүүтэй 5 жилийн хугацаатай зээл авсан 70 иргэн, аж ахуйн нэгжийг зарлахаар ажиллаж байна.ТЭДС-гийн олгосон зээл болон бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 
 
 
 
 
 
 
 ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.