М.Оюунчимэг гишүүний санал болгосончлон их хэмжээний хохиролтой хэргүүдийг шалгаж эхэллээ

344
2018 оны 11-р сарын 17

-Ажлын хэсэг богино хугацаанд уртасгасан цагаар ажиллана-

Хууль хяналтын байгууллагууд нэгдэн хамтарсан ажлын хэсэг байгуулж, олны анхаарал татсан томоохон асуудлуудыг шалгах ажлыг эхлүүлжээ.

Ажлын хэсэгт Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагчид, мөн Нийслэлийн прокурорын газрын прокурорууд дээр нэмэгдэн Улсын ерөнхийпрокурорын газрын хяналтын прокурорууд ажиллах болжээ.

Түр хугацаагаар томилогдсон дээрх ажлын хэсэг уртасгасан цагаар ажиллах юм байна.

Шалгах асуудлуудад,

“Жаст” групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох,

Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох,

Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой,

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой,

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой,

Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй,

60 тэрбумын асуудал,

АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй,

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, хамаарал бүхий этгээд зээл авсантай холбоотой,

Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан асуудал гэх зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлуудыг багтаажээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг сайд асан Б.Батзоригийг чөлөөлөх асуудлаар хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурорт хандан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, хөрөнгө завшсан байх магадлалтай анхаарал татсан асуудлуудыг шалгаж, шийдвэрлэж байж шударга ёс тогтохыг сануулан, шаардлагатай бол холбогдох хууль дүрмэнд өөрчлөлт оруулж ирэх саналыг тавьсан.

Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олж, хууль хяналтын байгууллагууд хамтран ажлын хэсэг гаргаж, шалгах шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлжээ.

Нийгэмд дуулиан болсон асуудлуудыг шалгаж шийдвэрлэн, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.