Лондонд "Эрдэнэс тавантолгойн" хувьцааг арилжаалах танилцуулга хийлээ

219
2018 оны 11-р сарын 24

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Minex Eurasia”-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож байна. Тус чуулга уулзалтад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга илтгэл тавигдлаа.
Minex Eurasia чуулга уулзалтыг жил бүр Английн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг. Уг чуулга уулзалтад Евроазийн /Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол/ 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид оролцож байна.
Хуралдааны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж, Credit Suisse, Samruk-Kazyna Казакстаны баялгийн сан, AMED Funds групп, Visor Capital UK компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.