ЦЭРГИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БОЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

107
2019 оны 01-р сарын 02

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.01.02/ Хангарьд ордонд болж байна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-ний өдрөөс 21-ний өдрүүдэд дүүрэг, хороодод зохион байгуулах юм.

“Цэргийн албыг нэг жилийн хугацаатай биеэр хаах, хоёр жилийн хугацаатай гэрээт алба хаах, цэргийн албыг дүйцүүлэн хаах, оюутан цэрэг, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаах гэсэн таван хэлбэр бий” гэдгийг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэв. Хэрэв цэргийн албанаас зайлсхийж, бүртгүүлээгүй бол 100 нэгж буюу мянган төгрөгөөр, цэрэг татлагаас завсардсан иргэдийг 150 мянган төгрөгөөр торгодог эрх зүйн зохицуулалттай юм байна. Мөн Засгийн газраас жил бүр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоодог. Өнгөрөгч 2018 оны хувьд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 5,7 сая төгрөгийг тогтоосон байна. Цэргийн бүртгэлийг ажлын өдөр 09:00-19:00 цаг хүртэл зохион байгуулна. Амралтын өдрүүдэд нийслэлийн хороодод өглөө 10:00-18:00 цаг хүртэл бүртгэх юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ