САЙН МЭДЭЭ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

135
2019 оны 01-р сарын 09

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны үйл ажиллагааныхаа тайланг өнөөдөр мэдээллээ. Тус компани өнгөрсөн онд 720 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөсөө хоёр дахин их цэвэр ашигтай ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 1,072 хувьцаа эзэм шиж буй 2,511,000 иргэнд ногдол ашиг тараах боломж бүрдсэнийг мэдэгдсэн нь энэ өдрийн хэвлэлийн бага хурлын онцлох мэдээлэл байлаа.
2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит оруулсны дараа нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь тодорхой болсны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, иргэдэд олгох ногдол ашгийн талаарх саналаа Засгийн газарт хүргүүлж, чиглэл авсны дараа олгох эсэх шийдвэрийг дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар гаргах юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас эзэмшиж буй нийт иргэдийн 1.3 сая орчим нь өнөөдрийг хүртэл хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй байна. “1072 мэдээллийн төв” нээгдсэнээр 2018 оны тавдугаар сараас хойш 500,000 гаруй иргэн хувьцааны нэрийн дансаа нээлгэжээ. Хэрэв тус компани ногдол ашиг тараахаар болбол хувьцааны данстай иргэдийн дансанд мөнгө нь шууд орох юм байна.

Харин IPO хийх тухайд бэлтгэл ажил ерөнхийдөө хангагджээ. Одоо хөрөнгө оруулах таван банкаа сонгоод аудитын компаниа шалгаруулчихвал УИХ-д танилцуулахад бэлэн хэмээн хэллээ. Эхний байдлаар ЭТТ компанийн 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлээр гаргах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замыг үргэлжлүүлэн тавьж, нүүрс угаах үйлдвэр байгуулах зэргээр үр ашгаа дээшлүүлэх хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа бол улсын хэмжээнд хийгдэх дэд бүтцийн хүрээнд хоёр тэрбум ам.доллар босгоно хэмээн тооцоолж байна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ