40 жилийн ойгоороо дэнж хотойтол дэлгэр наадлаа

62
2019 оны 01-р сарын 14

  Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий түүхт 40 жилийн ойд зориулсан баяр наадам өнөөдөр албан ёсоор Эрдэнэт хотод эхэллээ. МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар “Эрдэнэт үйлдвэр”–ийн ажилтан ажиллагсадад мэндчилгээ ирүүлсэнийг төлөөллүүд танилцуулж баяр наадмыг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн нээж үг хэллээ. Энэ 40 жилийнхээ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” улс, орон нутгийнхаа төсөвт нийт 50.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ. 2017 онд л гэхэд цэвэр ашиг 320 тэрбум төгрөг хүрч 615 төгрөгийг улс орон нутгийн төсөвт оруулсан байна.

Баяр наадмын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд УИХ -ийн гишүүн О.Содбилэг, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгалмаа нарын хүндэт зочид оролцож байна.
 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэт үйлдвэрийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Одонг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулан өглөө. Одоогоос 40 жилийн өмнө буюу 1978 онд Монгол, Орос хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт нь зэс, молибдений хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хүнд жилүүдэд төсвийн бүрдүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн Монголчуудын бахархал болсон үйлдвэр юм.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.