УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ

167
2019 оны 01-р сарын 14
2018 оны 12-р сарын 25-ны энэ өдөр Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой, уурхайчдын баяр тохиож байна. Одоогоос 40 жилийн тэртээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдан ашиглалтанд орсон нь Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдол бүхий түүхэн үйл явдал байсан юм. Энэ үйлдвэрийн уурхайчин хамт олон Монгол улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлсээр байна. Уул уурхайн салбарт, улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж ирсэн үе үеийн уурхайчид та бүхэндээ баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
 
УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.