НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ НЯМ ГАРАГТ ЯВАГДАНА

225
2019 оны 01-р сарын 18

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол 2019 оны нэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.

Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 225,000,000 төгрөг аж. Тохирлын үеэр Азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой. Хонжворын мөнгөө авах хүсэлтээ баталгаажуулаагүйн улмаас авч чадахгүй уддаг. Иймд хүсэлтээ хэрхэн баталгаажуулах заавар видеог татварын газраас хүргэж байна. Зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.