Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

301
2019 оны 01-р сарын 18

30 жилийн турш ноёрхож байсан Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай Солонгосын газар нутаг зам тээврийн сайд албан ёсоор мэдэгдлээ.
Кореан эйр болон МИАТ гэсэн хоёр авиа компани Монгол-Солонгосын чиглэлд өнгөрсөн хугацаанд үйлчилж байсан үнийг бууруулах боломжгүй байв. Олон жил иргэдээс ирсэн гомдлын дагуу үнэ буулгах хэлэлцээр хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байсан Монгол-Солонгосын агаарын тээврийн үнэ энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн бодитоор хямдрах болжээ.

Энэ талаар Солонгосын Газар нутаг зам тээврийн сайд Ким Хён Ми,Монгол талаас Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мягмарсүрэн нар албан уулзалтаар зөвшилцөж шийдвэрлэсэн байна. ӨмнөньМиат, Кореан эйр гэсэн хоёр авиа компани 7 хоногт 6 удаа нислэг хийдэг байсан бол энэ оны III сарын 31-ний өдрөөс эхлэж Монгол талаас долоо хоногт 11 удаа, Солонгос талаас 9 удаа нислэг хийхээр болж байна. Мөн Кореан Эйр компаны монополчлолыг халж шинээр 2 авиа компаны нисгэхээр болжээ. Шинээр нисэх компанийг одоогоор зарлаагүй бөгөөд олон улсад хямдаар нислэг хийдэг Low cost airline мөн full service Asiana компаниуд хоёр улсын хооронд үйлчилгээ үзүүлэх боломж байгаа юм байна.

Сонирхуулахад Дэлхийн аялал жуучлалын байгууллага (UNWTO) 2019 онд аялагчдын хамгийн их сонирхож буй орны нэгээр Монгол улсыг онцолсон нь дээрхи үнэ буурах шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.