НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай нэгэн.  Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизесмэн.  Анх 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ын захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн хэмээн улс төрчид ярьдаг. 
 Тэрбээр "Петровисийн" захирал Д.Энхчимэг хатагтайн аав ажээ. Мөн үүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баярын охиноос АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэсэн мэдээлэл өмнө гарч байсан. Ерөнхий сайд асан С.Баяртай нэлээд дотно.