Ц.АРИУНАА: БИ БАЙГУУЛСАН СУРГУУЛИА ЯАГААД ЭНЭ ДЭЭРЭМЧДЭД ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БЭ

2538
2019 оны 02-р сарын 24

“British school of Ulaanbaatar”сургууль руу хэсэг залуус өчигдөр орой дайран орж, багш ажилтнуудыг зодож буй бичлэг цахим орчноор тарсан. Хувьцаа эзэмшигчдийн хоорондох маргаан хэмээн тайлбарлаж тэдгээр залуусыгтус сургуулийн 51 хувийг эзэмшдэг “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн захиалгаар тус сургуулийгхамгаалалтад авсан хэмээн мэдээлсэн. Энэ талаар тус сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Ц.Ариунаа цахим сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ. Түүний ярьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Монгол Улсын иргэн Цэнгэмаа Ариунаа та бүхэнд хандаж байна. Би 2010 онд өөрийн байгуулсан сургуулийнхаа байшинд Монгол Улсын төрийн далбааныхаа дэргэд барьцаалагдаад хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд сургуулиа эзлүүлээд зогсч байна. Би хэдэн онд, ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдмээр байна. Би Монгол Улсын боловсролын салбарт Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө энэ сургуулийг байгуулсан. Үүнийг бүх хүн мэднэ. Та нар манай сургуулийн вэб сайт, пэйсбүүк хуудсаар ороод үзээрэй. Хэн байгуулсан, яаж байгуулсныг хараарай. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг бүх хүүхдүүдийнхээ төлөө, Монгол Улсын боловсролын төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм бэ?

Энэ бол төрөөс дээрэмдэж авсан НИК компани биш. Энэ бол Эрдэнэтэд бензин шахаж байгуулсан Петровис компани биш. Энэ бол төрөөс байнга тэжээгдэж, бензинийн үнийг, валютын ханшийг, хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэлтнүүдэд авлига өгөх замаар авч байгуулсан компани биш. Энэ бол би оюун ухаанаараа, өөрийнхөө хүч чадлаараа байгуулсан миний бүтээн байгуулалт. Тийм ээ, Петровисийн Оюунгэрэл захирал үүнд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая доллар сургуулийг бүтээн байгуулахад 30 хувьд хүрэхгүй байсан. Би 7.5 сая долларыг Хас банкнаас авч энэ сургуулийг байгуулсан. Хас банкны захирал гадаад хөрөнгө оруулагч надад хэлэхдээ Америк сургууль байгуулсан таны туршлага дээр үндэслэж энэ сургуулийг байгуулж байгаад хөрөнгө оруулалт хийж байна гэж надад итгэж энэ хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Гэнэн цайлган би 51 хувийг Оюунгэрэл эгчид өгөхдөө тэр хүнд итгэсэн юм. Намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж бодоогүй.

Энэ зогсч байгаа залуус юуны төлөө яах гэж намайг ингэж байгааг мэдэх үү та нар. Та нар Оюунгэрэл гэж хэн юм бэ, Ариунаа гэж хэн юм бэ гэдгийг, хэнийх нь төлөө тэмцэж байгаагаа та нар мэдэх үү. Та нар өнөөдөр миний байгуулсан сургуулийг, гуравхан настай хүүхдийн цэцэрлэгт архи ууж тамхи татаж байна. Би Англиас энэ утаатай Улаанбаатарт Английн чанартай өндөр мэргэжлийн багш нарыг яаж авч ирснийг та нар мэдэх үү. Өнөөдөр Английн багш нар маань чемоданаа бариад онгоцны буудадл руу явж байна. Английн Элчин сайд иргэнийхээ аюулгүй байдалд санаа зорвоод энд ирж байна. Энэ улсад төрийн цагдаа гэж байна уу. Намайг хамгаадлах төр улс байна уу. Өчигдөр 15:00 цагт ажил тарсны лараа энд хүмүүс дайрч орж ирлээ. Яамр ч шүүхийн шийдвэргүй, энгийн хувцастай. Дээрэмчид шиг манай ажилтнуудыг хөөж гаргасан.

Би байгуулсан сургуулиа яагаад энэ дээрэмчдийн гарт өгөх ёстой юм бэ. Өчигдөр би цагдаа дуудсан. Цагдаа надад туслаагүй. Энэ хүмүүсийг хамгаалсан. Манай ажилтнуудыг үүрийн 04:00 цаг хүртэл байцаасан. Энэ хүмүүсээс хэнийг ч байцаагаагүй. Алтанхуяг гэдэг хүн тэр байцаалтад байсан. Базаргүр хурандаа яриад Алтангэрэлээс асуухад “Ядамдорж дарга ийм үүрэг өгсөн. Дээрээс шийдэлтэй” гэж хэлсэн. Ард түмээн надад тусална уу. Та нар энэ хүмүүсийг харж байна уу. Ямар олон хүн намайг бүсэлж байгааг харж байна уу.

Оюунгэрэл эгч ээ та “Шарк Танк”-д хүмүүст хөрөнгө оруулалт хийчихээд дараа нь над шиг ингэж дээрэмдэх үү. Тийм Шарк байдаг юм уу.

Та нар намайг судлаарай. Би жирийн нэг эмээгийн хүүхэд гэжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaza 217.149.165.117 AUSTRIA
AUSTRIA
2019 оны 02-р сарын 25
Mongold yos surtahuunii dogoldol gazar awch bolowsroliin sistem yalzarch mungunii tuluu hun **** ner turuu barah gdg archaagui asuudaltai bolj bgn bn.Otungerel n ch boliosoi.Ene anh huuhded medleg olgoh gj neesiin bol surguuli huuhed gdg utgaa aldaad zuwhun mungu hardag bolson uchzraas shunaltai hunii gart orjdee.uuruu ehleed denduu shunaj surgaltiin tulburuu undur bailgasnaas Oyungereliin owoo haraand ursun bololtoi.ted iim zuil hiihees ichihgui chi ch icheegui Mongolchuudaa shulj bsn bn.jiliin 40say.n tulbur ghr huuhdee ugch bsn humuus huwi zayagaaraa bas togluuljee
Azaa 122.201.24.23 MONGOLIA
MONGOLIA
2019 оны 02-р сарын 24
Ard tumni huuhduudig surgaj bsimuudaa. Avilgachdin huuhduudig l suegaj bsn bizdee. Neeh ard tumeen geed l hashgirch orilj gene. ystoi tui mai. Baychuud hemheldej l baig . Harinch zugaatai bn. Bidend ymar hamaatain. Huuhduudig bayn yduu gej 2 yrtuntsud huvaasan novshnuud. Haraad shal durgui hurchlee. ydarhaaraa l ard tumenteigee meddeg hutsna biz ****
tuya 122.201.24.23 MONGOLIA
MONGOLIA
2019 оны 02-р сарын 24
Baychuud hurunguu bulaatsaldaj bn. Ulam l sonirholtoi bolj bn. ARD Tumentei gedgee archaagaa aldah uydee l mederdeg ain
ONigoo 86.243.154.238 FRANCE
FRANCE
2019 оны 02-р сарын 24
Undur tulburtei surguulid bas iim zuil bolno geheer onigootoi, shivshigtei yumaa. Standard gedeg zuil baihgui. Yos zui, soyol gedeg zuil baihgui. Huuhduudee yuund surgaad baigaagaa odoo l oilgoj baigaa bhdaa baychuud mini
zochin 103.26.194.235
2019 оны 02-р сарын 24
ariunaa yugaaraa baiguulah ve de Oyungereliin munguur baiguulaad mongoliin huuhduudiin munguur nuuree ugaasan hun dee.Banknii **** ur tulburuu huuhdiin tulburiig nemj aldagdlaa nuhdug zailuulbal taarna
Зочин 202.21.106.143 NEW ZEALAND
NEW ZEALAND
2019 оны 02-р сарын 24
Уйлаад яахав дээ Цэнцэрэн минь гэгчээр. 3 жилиийн өмнө хүүхдээ тэр сургуульд нь төлбөрөө 3 жил нэмэхгүй гэсэн амлалтанд нь болж оруулсан. Гэтэл дараа жил нь шууд 120% нэмээд эсэргүүцэл илэрхийлсэн эцэг эхийг үл тоон хүүхдээ аваад яв гэж байсан даа. 75 эцэг эх гарын үсэг зурсан тул 75 хүүхдээр дутахгүй гээд үл тоон нулимсан даа. Одоо 2 авгайн мөнгөний хэрүүлд ард түмнийг талцуулаад яахав дээ. ****