"ЭКО АЛТАН ЗААМАР" ХХК-ИЙН УУРХАЙД 10 МАШИН ДАРАГДАН ЖОЛООЧ НАР АМИА АЛДАВ УУ

430
2019 оны 02-р сарын 28

Дөнгөж саяхан Төв аймгийн Заамар суманд "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч, 10-аад машин дарагдан жолооч нар амь насаа алдсан байж болзошгүй ноцтой хэрэг гарчээ. Заамрынхны мэдээлснээр компанийн удирдлагууд хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг хурааж байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: " 17:50 цагт Төв аймгийн цагдаад дуудлага ирээд цагдаагийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллахаар явж байна" гэв. Осол гарсантай холбоотойгоор МХЕГ-аас ажлын хэсэг гарсан. Шалгалтын ажиллагаа хийхээр хэргийн газар руу явсан гэв.

 

Осол болсон уг газарт ОБЕГ-ын алба хаагч, цагдаагийн алба хаагч, эмч, МХЕГ-ын ажлын хэсгүүд очиж байгаа болохоор холбогдох албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Эх сурвалжийн хэлснээр урьдчилсан байдлаар 4 хүн дарагдсан байж болзошгүй байгаа юм байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing