ШИНЭ МЭДЭЭ: 30 ГАРУЙ АВРАГЧ ШАВАРТАЙ УСАНД 4 АЖИЛТНЫГ ХАЙСААР БАЙНА

429
2019 оны 03-р сарын 01

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагааг явуулж байна.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.