Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн хууль хяналтынхныг дарамталж байна

458
2019 оны 03-р сарын 06

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргэсэн. Мэдээллийн дундуур төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн хууль хяналтынхныг дарамталж байгааг мэдэгдлээ. Тодруулбал өчигдөр хууль хяналтынхан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын Зэс" компаний захирал Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилсан. Үүнтэй холбогдуулан дээрээс дарамт шахалт үзүүлсэн байна. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбогдуулан зарим нэг хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Гэвч төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн хууль хяналтын байгууллагууд руу утасдаж дарамт үүсгэж байна. Өнөөдөртөө энэ хүн хэн бэ гэдгийг хэлэлгүй өнгөрөөе. Мөн Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авалтад оролцсон зарим нэг бүхий хүмүүс хууль хяналтын байгууллагууд руу утасдаж, уулзахын хүссэн гэх мэдээлэл Тагнуулын Ерөнхий газраас ирсэн. Ийм үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Хэрвээ уг үйлдлээ үргэлжүүлсээр байвал нэр устай зарлах болно гэдгээ мэдэгдэе” гэлээ.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing