Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг чанд сахихыг анхаарууллаа

1325

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр Сүхбаатарын талбайд нэдсэн арга хэмжээ болно. Түүнчлэн дүүрэг хороо бүр өөр өөрийн онцлогт тохируулан баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр иргэд хүүхэд багачууд олноор цугларах учраас бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байж, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хүүхэд төөрөх эрсдэлтэй байдаг.

Тиймээс учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Нийслэлийн удирдлагууд хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан дүүргийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар , Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга нарт өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудад анхааруулга хүргүүлэн, барилга байгууламж, зам завсар ажилтай холбоотойгоор онгорхой орхигдсон нүхийг таглах, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байрлуулж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн баярын өдөр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, нийт иргэддээ хандан “Барилгын ажлын хамгаалалтын хашлага хийх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг онцгой төвшинд хангаж ажиллах тухай заавар зөвлөгөөг ажилчдадаа өгөх, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор ухсан нүх болон түүн дотор тогтсон тогтоол усанд бага насны хүүхэд унаж осолдохоос сэрэмжлэн,баригдаж буй барилгын доогуур зорчихгүй байх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулахгүй,орхихгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.