Б.Мэдрээ: Д.Баясгалаан, тоглоом тоотой нь дээр шүү, шударга өрсөлд

799
2019 оны 03-р сарын 07

 

 

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товчлон хүргэе. Өнгөрсөн өдрүүдэд сэтгэлд сэрд хийлгэм аймшигтай үйл явдал боллоо. Энэ бол улс төрийн зорилготой, эрх мэдэл албан тушаалын дахин хуваарилалттай холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа. Ажил руугаа явж байх үед гэнэт  баривчилсан. Намайг цагдаагийн байгууллага, тусгай хүчнийхэн онц ноцтой гэмт хэрэгтэн шиг, террорист шиг баривчилсан.  Хаанаас ямар шалтгаанаар баривчилж байгаа талаарх асуултанд ганц ч хариулт өгөөгүй. Энэ баривчилгааг эртнээс төлөвлөсөн байсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлаар өнгөрсөн оны дундуур надаас нэг л удаа тайлбар авсан. Хэрэв надад энэ талаар мэдүүлэг өг гэж зарлан дуудах хуудас илгэсэн бол би очих л байсан.  Гэвч надад энэ талаар огт мэдэгдээгүй. Хувь хүний эрхийг ноцтой зөрчлөө.  Би сая цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг авахын тулд хууль хүчнийнхэн тусгай ажиллагаа явуулах шаардлагагүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авсан гэх санхүүгийн схем саяхан илж болж байгаа зүйл биш. Хууль шүүхийн байгууллагаар нотлогдчихсон баримт биш.  Монголын улс төрд байсан, одоо ч байгаа, цагдаа шүүхийн байгууллагад ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийн ард нэг компани, нэг бүх байгаа мэтээр зохион байгуулалтаар мэдээлэл цацаж байгаад харамсаж байна.  Ил болсон гээд байгаа санхүүгийн схем маш их алдаатай, зөрүү мэдээллүүдтэй.  Манай банкыг их хэмжээний санхүүжилт олгосон гэж буруутгаж байна. Манайх 29 жилийн хугацаанд хэдэн зуун мянган ААН-д санхүүлжилт олгож ирсэн. Энэ бол манай үндсэн бизнес. Ямар ч хууль зөрчөөгүй.  Мөн манай банкыг давуу байдлыг олгосон гэж буруутгаж байна. Манайх хууль журмын дагуу зээл олгосон.  Одоогоор ХХБ -ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.  Мэдээлэл өгч байгаа нь хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөх гэж хийж байгаа хэрэг биш. Банкны нэр хүндэд ноцтой халдаж, том цохилтонд орууллаа" гэв.

 

 

 

Энэ үеэр ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд хандаж мэдэгдэл хийж, тоглоом тоотойн дээр шүү хэмээн сануулав. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдалтай холбогдуулан нэг зүйл хэлье. “Голомт” банкны захирал, хувь нийлүүлэгч Д.Баясгаланд шударга өрсөлдөөчээ гэж хэлье. Хөшигний цаана муу муухай, жудаггүй үйлдэл хийхээ боль. “Голомт” банкыг “Иточү”-гийн зээлийн маш ноцтой хэрэгт холбогдоод байхад, хувь нийлүүлэгчид нь хоорондоо ноцтой зөрчилдөж “Богд” банк болтлоо сальж сарнихад, АТГ-аас баривчилж байхад чинь ХХБ жудагтай шударга хандаж ирсэн шүү. Саяны үйл явдлын ард байсан хүний нэг нь Голомт банкны Д.Баясгалан чи. Тоглоом тоотой нь дээр шүү. Бизнест хүнийг хуурч болдоггүй юм шүү гэж хэлмээр байна” гэлээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
alalts chadaltain uld. 66.181.186.114 UNITED STATES
UNITED STATES
2019 оны 03-р сарын 08
odoo adilhan golomt banknii nohoinuudiin hulgai luivar mafi-n mungu ugaadagiig ilchleed hen n shudraga ajilladagaa shalguulchihval ard tumen shudraga bankiig demjine.adilhan no-g n uhaad hariu bariaaa.
Bolio 103.212.119.72
2019 оны 03-р сарын 07
Undsen hariltsagchaasaa harmalsan zeelig 100 dahin nugalj 0 kompanid udurt n garagdag JDUaas yamarch yalgaagui bank
Irgen 66.181.161.127 UNITED STATES
UNITED STATES
2019 оны 03-р сарын 07
Ene odoo yu gd soliorood bga ym bol hulgaich **** chuni **** yls ornoo zarchihaad **** erguu mal ve ****
testing