З.ЭНХБОЛД: УЛС ЦАГААН СУВАРГЫН ОРДОД ОРУУЛСАН ГЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БУЦААЖ ТӨЛӨХГҮЙ

306
2019 оны 03-р сарын 07

-Улсын төсвөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах зөвлөмж гаргажээ-

Энэ сарын 18-аас УИХ-ын Ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсонтой холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хийлээ. Ээлжит бус чуулганаар Жанжин штабын даргад Н.Ганбат генералыг, Авилгатай тэмцэх газрын даргад Даваа-Очир, дэд даргад Батсайхан нарыг, Улсын ерөнхий прокурорийн орлогчийг томилох эс томилох тухай асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаао татагдсан гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байна?

Ерөнхий прокурорийн зүгээс хэлэлцэх асуудлын тоонд оруулна гэж бодож байна. Гэхдээ хэдэн гишүүний нэрийг танилцуулахыг мэдэхгүй байна.

-Жанжин штабуудын харьяа цэргийн ангиудад хүний амь эрсдсэн, хариуцлагагүй хэргүүд гарч байна?

Жанжин штабын орлогч нар үүргээ гүйцэтгэж, ажил хэвийн явж байгаа. Байгууллага даргагүй удаан байж болохгүй. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ. Жанжин штабын даргын томилгоог чуулганы сүүлчийн өдөр өргөн барьсан.

-1992 оны үндсэн хуулиа баталсан хэрнээ 1991 оны үдсэн хуульд тулгуурлан Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тухайд?

Энэ хууль хүчинтэй хуулийн жагсаалтад байгаа. 1997 оны засгийн газар ч энэ хуулийн хэрэгжүүлж байсан. Тодруулах юм бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросод хувьчлах асуудал маргаантай болж, өнөөдрийнх шиг нөхцөл үүссэн. Эрдэнэт үйлдвэр удирдлагагүй, татвараа ч төлж чадахаа байсан тийм үед онцгой дэглэм тогтоож байсан. Цаашид ч энэ хуулийг хэрэглэж магадгүй.

- ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна гэж Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдэж байсан?

Өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд үндсэн хуулийн 6.1, 6.2 заалтын дагуу улсын төсвөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлж өчигдөр Эрдэнэт үйлдвэрт тусгай ажиллагаа явуулсан. Мөн Сайншандын төмөр замын энэ онд дуусгах, Гашуун Сухайтын төмөр замыг ирэх онд дуусгах талаар зөвлөмж гаргасан. “Эрдэнэс таван толгой” ХК нэг тэрбум долларын борлуулалт хийж 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгөний 15 хувийг иргэдэд ногдол ашиг болгон тарааж, үлдсэн 85 хувиар нь төмөр замын ажлыг дуусгана. Тйимээс 1072 ширхэг хувьцаатай иргэнд 53 мянган төргөгний ногдол ашиг очно.

-Эрдэнэтээс өөр газар онцгой дэглэм тогтоох уу?

Ажил нь хэвийн явж байгаа бол онцгой дэглэм тогтоох тухай ямар ч асуудал байхгүй.

-Өмнө нь төмөр замын ажилд Ерөнхийлөгчийн хүмүүс холбогдоод шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон шүү дээ?

Төмөр замын ажил гэдэг зохиомол хэргийг одоо хүртэл ярьж байна. Тэр төмөр замыг хэрэг гарах үед ерөнхийлөгч хөдөө аж ахуйн сайд байсан. Төмөр зам бариагүй хэргийг одоогийн ерөнхийлөгчид тохох гээд чадаагүй. Сайншандын төмөр замын 50 хувь дууссан байгаа.

- Цагаан сурваргын ордод 400 орчим сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.Номтойбаяр гишүүн ярьсан?

-Улс тэр хөрөнгө оруулалтыг нь буцааж төлөхгүй. Харин Н.Номтойбаяр гишүүнтэй гэрээ хийж, олборлох зардлыг нь төлөөд гарсан баялгийг улс өөртөө авна.

-ЭТТ хувьцаагаа нээлттэй арилжих уу?

-Арилжина. Гэхдээ урьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулсан. Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing