Уснаас бүтэн биеэрээ үсрэн гарсан анхны аварга халим

156
2019 оны 03-р сарын 10

Энэтхэгийн далайд аялж явсан нэгэн шумбагч залуу 40 орчим тонн жинтэй аварга халимыг уснаас бүтэн биеэрээ үсрэн гарч ирж байгаа бичлэгийг хийжээ. Аварга халим ойролцоогоор 36 мянган кг жинтэй болдог бөгөөд энэ нь нас бие гүйцсэн 24 усны үхрийн жинтэй тэнцэх хэмжээ юм. Аварга халим уснаас бүтэн биеэрээ үсрэн гарч ирсэн нь ийм том хэмжээтэй хөхтөн амьтад ч гэсэн уснаас үсрэн гарч ирэх чадвартай гэдгийг баталсан гайхалтай агшин байсан гэж халим судлаачид ярьжээ.

 Халимын уснаас гарсан бичлэгийг шумбагч Крейг Кейпхарт Энэтхэгийн далайн "Mbotyi" арал орчмоор завиар аялж байхдаа авчээ. Түүний тооцоолж байгаагаар уг халим 40 орчим тонн жинтэй байсан аж. Аварга халим уснаас биеэрээ бүтэн гарсан үеийн бичлэгийг хальсанд буулгаж авсан тохиолдол урьд өмнө гарч байгаагүй гэдгийг Крейг дурдаад, “далайн гахай болон цагаан махчин загаснууд ч гэсэн уснаас биеэрээ бүтэн гарч үсэрдэг. Гэхдээ нас бие гүйцсэн аварга халимын хувьд энэ нь анхны тохиолдол байсан” гэж тэрбээр онцолжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.