Шүүгч Х.Идэрийн аав Д.Хувьтөгөлдөр “Эрдэнэт” үйлдвэрээс цалинждаг

1279
2019 оны 03-р сарын 11

- Илт ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч Х.Идэрийн шийдвэр  хүчин төгөлдөр байж чадах уу-


“Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотойгоор баривчлан саатуулсан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг болон ХХБ-ны захирал Д.Орхон, “Монголын зэс корпорацийн” гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг СБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х. Идэрийн захирамжаар нэн даруй сулласан. Улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөө бүхий хүмүүсээс гадна шүүх, прокурорын өндөр албан тушаалтнууд ч холбоотой хэмээн анхаасаа хардагдаж байсан хэрэгт шүүгч Х.Идэр ийнхүү хуран шуурхай арга хэмжээ авсан нь шүүгчийн ашиг сонирхлын зөрчилтэйг баталсан баримтуудыг ил болгосон юм.

 

 

 

Шүүгч Х.Идэрийн аав нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр. Д.Хувьтөгөлдөр нь хуульч мэргэжилтэй бөгөөд хуучнаар Хууль цаазны дунд сургуууль, МУИС-д багшилж байгаад УИх-ын гишүүн болж байсан, МоАХ-ны ахмадуудын нэг. Тэрбээр “Эрдэнэтийн 49%”-ийн “нууц ноёнтон” гэгдээд буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тун ойрын итгэлт журмын нөхдүүдийн нэг. 2014 онд Эби Ерөнхийлөгч хүүг нь шүүгч болгох зарлиг гаргаж байсан бол, Хувьтөгөлдөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт медикал” эмчилгээ оношлогооны төвд мэргэжилтнээр ажиллуулах тушаалыг тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн гаргаж байжээ. Үүнийг тус үйлдвэрийнхэн “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шахаагаар хийсэн” хэмээн ярьдаг юм байна.

 

 

Гэвч тус төв нь 2016 оны гуравдугаар сарл Японы хөрөнгө оруулалттай компанид шилжиж Д.Хувьтөгөлдөр нарын 10 хүнд үндсэн цалингийнх нь 60 хувийг сул зогсолтын олговор хэмээн өгдөг юм байна. Уг нь өнгөрсөн оны 02 сарын 13-нд Д.Хувьтөгөлдөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ч өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг нь цуцлаагүй байжээ. Энэ бүхнээс үзэхэд шүүгч Х.Идэр гэх энэ залуу шүүгчийн ёс зүйгээ зөрчсөнөөс гадна ил цагаан ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгт шүүгчээр ажилласан болж таарч байна. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчийн гаргасан ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр хүчин төгөлдөр байж чадах уу?

 


“Эрдэнэтийн 49 хувийн” хэмээх Монгол дахь мафийн сүлжээ шахуу болсон улс төр, бизнес, хууль хяналтынхны холбогдсон энэ хэргээс болж жирийн нэгэн эгэл айлын хүү Ц.Пүрэвтүвшингөөс гадна МАНАН-гийн гар хол болсон шүүгч М.Батсуурь, Х.Идэр гээд сайхан залуус ажил амьдралаараа, нэр хүндээрээ хохироод үлдэх бололтой.


Д.Эрдэнэ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наад хүн чин нас барсан штээ 202.9.43.42 AUSTRALIA
AUSTRALIA
2019 оны 03-р сарын 12
Хувь төгөлдөр гуай нас барсан штээ. Та нар одоо болиочээ. Яасан хүний зовлонгоор ханаж цадаж дуусдаггүй бохир тамын бирдийн сэтгэлгээтэй хүмүүс вэ ****
МУын иргэн 202.9.43.185 AUSTRALIA
AUSTRALIA
2019 оны 03-р сарын 11
Хамгийн гол нь 5 хонохгүй булхай нь илрэх юм даа