Big Bang-ийн гишүүн зодог тайлахаар болжээ

127
2019 оны 03-р сарын 12

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагийн нэг болох Big Bang-ийн гишүүн, SeungRi биеэ үнэлэгчидтэй холбогдсон дуулианы улмаас “зодог тайлахаар” болжээ. Тэрээр хамтлагийнхаа менежментийн агентлаг болон бусад гишүүдийн нэрийг өөрийн холбогдсон дуулианд хутгахгүйн тулд ийм шийдвэр гаргасанаа инстаграм хуудсаараа мэдээлсэн байна.


SeungRi цагдаагийн байгууллага өөрийн стартап компанид хөрөнгө оруулалт татахын тулд гадаадын бизнесмэнүүдийг Ганнам дүүрэг дэх хэд хэдэн шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлэгчидтэй зугаацуулж байсан хэмээн буруутгаад буй. Учир нь биеэ үнэлэлт нь Өмнөд Солонгост хууль бусд тооцогддог. Тиймээс SeungRi хэрэв буруутай нь нотлогдвол гурав хүртэл жилийн хорих ял сонсож магадгүй аж. Гэхдээ тэрбээр өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж нэр төрөө цэвэрлэхийн тулд бүх анхаарлаа хандуулж ажиллахаа фэнүүддээ амлажээ.

 

Мөн тэрээр энэ сарын 25-нд цэргийн албаа хаахаар төлөвлөж байсан юм. Өмнөд Солонгосын 18-35 насны бие бялдрын хувьд боломжит бүх эрчүүд доод тал нь 21 сарын хугацаанд цэргийн алба хаах үүрэг хүлээдэг. Цагдаагийнхан түүнийг цэргийн алба хааж байх үед нь хэргийг шалгах боломжтой гэж мэдэгджээ. Түүнчлэн армийн удирдлага Сюнри бичгээр хүсэлт гаргавал цэргийн алба хаах хугацааг нь хойшлуулах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.