Монгол эмэгтэй Турк улсад буудуулж амиа алджээ

193
2019 оны 03-р сарын 13

 


Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан байна. Энэ талаарх мэдээллийг холбогдох албаны эх сурвалжууд ч баталж байна. Хэргийн сэжигтэнг Туркийн хууль, хяналтын байгууллагаас баривчилж, цагдан хорьжээ. Одоогоор Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд манай улсын холбогдох байгууллагууд тус улсын хууль хяналтынхантай хамтран ажиллаж байгаа аж. Хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газар "Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй нь холбогдсон. Хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул талийгаачийн цогцсыг хэзээ эх оронд нь авч ирэх нь тодорхойгүй байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

testing