"Эко алтан Заамар"-т ажилласан аврагчдыг шагнана

56
2019 оны 03-р сарын 13

 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Эко алтан Заамар" ХХК-д гарсан ослын үеэр сайн ажилласан Онцгой байдлын алба хаагчдыг хүлээж авч уулзан, зарим хүмүүст шагнал гардуулахаар болжээ.

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хөрсний нуранги үүсэж, дөрвөн иргэн нурангид дарагдсан. Онцгой байдлын алба хаагчид есөн өдрийн турш 24 цагаар ажиллан дөрвөн иргэний цогцсыг гарган авсан юм.

 

Аврах ажиллагаа явуулах үеэр ил уурхайн ханыг даган мөс тогтсон байсан бөгөөд уурхайн гүнд жижиг хэмжээний гол урсаж байсан учраас усны төвшин богино хугацаанд ихээхэн өссөн гэдгийг аврах ажиллагаа явуулсан багийн ахлагч Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлж байсан билээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing