Ч.Сайханбилэгийн ЗГ-ын сайдуудаас АТГ тайлбар авч эхэлжээ

77
2019 оны 03-р сарын 13

 

 
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн хэмээн “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг хууль хяналтынхан шалгаж байгаа. Тэднийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авч, мөнгө угаасан хэмээн буруутгаж буй юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдаанд оролцсон сайдуудаас АТГ тайлбар авч эхэлжээ. Дэлгэгдсэн хуралдааны тэмдэглэлд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх Засгийн газрын хуралдаан 2016 оны зургадугаар сарын 9 болон 13-ны өдөр болсон байдаг. Тус хуралдаанд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын гишүүд болох Б.Болор, Ц.Цолмон, Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа нар оролцсон байдаг. Тиймээс эдгээр сайдууд эхнээсээ АТГ-т очиж тайлбар өгч эхлээд байгаа аж.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing