Аврагчид шагналаас илүү багаж хэрэгсэл авч өгөхийг аврагчид хүслээ

2019 оны 03-р сарын 13

Шадар сайд Ө.Энхтүвшин "Эко алтан Заамар" ХХК-д гарсан ослын үеэр сайн ажилласан Онцгой байдлын алба хаагчдыг хүлээж авч уулзсан юм. Энэ үеэр Шадар сайд онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагаа явуулахад төрөөс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа талаар асуусан юм.

 

Алба хаагч гүний шумбалтын хувцас, хэрэглэлийг сайжруулж, хүртээмжтэй болгож өгөхийг хүссэн юм. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Өгий нуур суманд гүний шумбалтын дадлага сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Үндэсний аврах бригадаас дөрвөн ком авсан. Түүгээрээ ээлжлэн сургуулилт хийж байна. Ер нь ар араасаа шумбалт хийхэд нэг хувцас дээр 2-3 алба хаагч дугаарлаад зогсож байдаг. Тиймээс гүний шумбалтын хувцас хэрэглэлийг сайжруулж өгөөч” гэсэн юм.

 

Үүний хариуд Шадар сайд Ө.Энхтүвшин ямар төрлийн хувцас, аврах хэрэгсэл хэрэгтэй байгаа жагсаалтаа гаргаад өгвөл Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэхээ амаллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing