“Эх оронч” ТББ-ууд нийслэлийн Прокурорт шаардлага хүргэлээ

115
2019 оны 03-р сарын 13

"Эрдэнэтийн 49 хувийн” асуудлаар АТГ, ЦЕГ хамтарсан Ажлын хэсэг хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа.Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй "Генетик" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарт 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн билээ. Нийслэлийн прокуророос хариу ирсэн талаар хүртэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, “Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна.” гэв.


Дээрх хэрэгтэй холбогдуулан тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Дээрх нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлээд 7 хоног өнгөрсөн. Гэвч зарим хэрэг дээр өдөрт нь шахуу яллагдагч болгодог прокурорынхон улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн оролцосн МАНАН-гийн энэ хэрэгт ийнхүү алгуурлан, удаан ханпаж буй нь прокурорын байгууллагын удирдлагууд МАНАН бүлэглэлийн гар хөл болж, хамгаалж хаацайлж буй мэт хардлага төрүүлээд эхэлжээ.


Учир нь МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжич иргэд болон эх оронч ТББ-ууд хамтран Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнайд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 


НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ТАНАА


Шаардлага хүргүүлэх нь.


“МАНАН дэглэмийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” хөдөлгөөнд нэгдсэн эх оронч ТББ-ууд болон ард иргэдийн төлөөллүүд бид бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүдтэйгээ аливаа нам эвсэл, үзэл бодол харгалзахгүйгээр шударга ёсны төлөө нэгдэн тэмцсэний үр дүнд төрд шургалсан “МАНАН бүлэглэл”-ийн толгойлогчийг албан тушаалаас нь буулган авсан билээ.


“Худалдаа Хөгжлийн Банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдуулан, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний мэдэлд ирэх ёстой байсан, ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэтийн 49%”-ийн хувьцааг, МАНАН бүлэглэлтэй хуйвалдан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон олон хуулиудыг зөрчин байж, Төрийн оролцоотойгоор хууль бусаар санхүүжин хувьдаа авсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг ЭЦА-ны мөрдөгч Нийслэлийн Прокурорын Газарт гуравдугаар сарын 5-н болон 7-нд тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорьж шалгах саналаа хүргүүлсэн байна.


Гэвч тус газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай та тодорхойгүй шалтгаанаар эс үйлдэл хийж, өнөөдрийг хүртэл ЭЦА-ны мөрдөгчийн гаргасан уг саналуудад прокурорын зүгээс ямар нэгэн тогтоол үйлдэхгүй хав дарж, найман өдөр гацаалаа.


Үндсэн хуулиар олгогдож хамгаалагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн, шударга ёсны төлөө тэмцсэн ард түмний тэмцлийн үр дүнд илэрч, олон түмэнд ил болсон “Эрдэнэтийн 49%-ийн” гэх тодотголтой хэрэгт, Прокурор Д.Баярмагнай таны дээрхи эс үйлдэл нь, хууль, шүүхийн байгууллага үгсэн тохирч, МАНАН бүлэглэлийн хэнд ашигтай байдал үүсгэн, Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан дээрх гурван этгээдийг суллуулж, тэднийг үгээ #нэгтгэх, үгсэн #хуйвалдах, гэмт хэргийн нотлох баримтуудаа #устгах, цаг #хожих, олон нийтийг #төөрөгдүүлэх, #өрөвдүүлэх, Ардчилсан Намын толгойд заларсан улстөрчдөөр хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийг ашиглан элдэв #мэдэгдэл хийлгэх зэрэг башир аргуудаа хэрэглэх боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж бид хардаж байгаа ба үүнд тайлбар хийхийг шаардаж байна.


Нийслэлийн Ерөнхий Прокурор Д.Баярмагнай нь “Эрдэнэтийн 49%”-ийг МУ-ын төр ард түмнээс дээрэмдсэн МАНАН бүлэглэлийг хаацайлж буйг иргэд бид эсэргүүцэж байна!!!


ЭХ САЙХАН МОНГОЛ ОРОНД МИНЬ ШУДАРГА ЁСНЫ НАРАН ҮҮРД МАНДАН БАДАРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЖАРГАЛЫГ ЭДЛЭХ БОЛТУГАЙ!


Жич: Шаардлага гаргасан ТББ-ууд болон иргэдийн төлөөллүүдийг яаралтай хүлээн авч уулзаж тайлбараа хийхийг шаардаж байна.


“МАНАН дэглэмийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” Хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эхоронч ТББ-ууд

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.