Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээд бүх насаараа хорих ял сонслоо

2019 оны 03-р сарын 14

 

 

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхоны 112 дугаар байранд оршин суугч эмэгтэй Э-ийн амь насыг  хохироож, улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор бензин ашиглан гал тавьж, галдан шатаасан хэрэг гарсан. Энэ хэргийг амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар үйлдсэн болохыг тогтоогдсон. Өчигдөр тус хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.2, 10.1-2.4, 10.1-2.5, 10.1-2.11 зэрэг зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноосон байна. Амь хохирогч эмэгтэй 27 настай Э-гийн төрсөн дүү эрэгтэй Б нь энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид тогтоосон байдаг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing