“Boeing 737 Max” онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоожээ

2019 оны 03-р сарын 14

 

"Ethiopian Airlines" компанийн нисэх онгоц осолдсон шалтгааныг мөрдөн шалгах явцад сэжигтэй мэдээлэл олдсонтой холбогдуулан “Boeing” компани дэлхий даяарх “737 Max” загварын онгоцны нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ талаар "Хиймэл дагуулын мэдээллийг нягтлахад шинэ мэдээлэл олдсон тул нислэгийг түр хугацаагаар хориглож байна" гэж АНУ-ын Нисэхийн удирдах газраас мэдээлсэн байна. Дэлхийн олон оронд энэхүү шийдвэрийг хэдийнэ гаргаад байсан юм. АНУ-ын Нисэхийн удирдах газрын мэргэжилтнүүдийн олсон мэдээллээс үзвэл сүүлийх үед осолдсон хоёр онгоцны нислэгийн траектор болон ослын шалтгаан зарим талаараа маш төстэй байсан ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.