С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар "МАНАН МАФИ"-ийн хамсаатнууд

56
2019 оны 03-р сарын 14

 

 

АН-ын залуу гишүүд мэдээлэл хийж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг уриаллаа. Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс 60 тэрбумын бүлэглэлийн хамгаалагч байж, М.Энхболдыг огцруулахад эсрэг санал өгсөнд АН-ын жирийн гишүүд эсэргүүцэж байгаа  аж. Ингэхдээ тэд "АН-ын өнөөгийн удирдлагууд шударга ёсны тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, Монголын ард түмний өмчийг булаасан бүлэглэлийг улайран хамгаалсан, АН-ын удирдлагууд болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөрсдийгөө МАНАН мафийн хамсаатан гэдгээ баталсан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар УИХ дахь намын бүлгээ удирдлагаар хангаж чадахгүйн дээр МАНАН мафийн эрх ашгийг бүлгийн гишүүдэд тулгаснаар парламентын тогтолцоог үгүй хийс Ингэснээр манай намын нэр хүнд 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон МАН-аас дор оруулсан, шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөсөн, АН-д нэг хүний дарангуйлал тогтоод байна" хэмээн шүүмжлээд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намаа цэвэрлэхийг гишүүд дэмжигчдэдээ уриаллаа.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.