“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” Г.Занданшатарт хандан шаардлага хүргүүллээ

2019 оны 03-р сарын 14

 “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан шаардлага хүргүүллээ. Учир нь тус нэгдлээс 2019.02.14-ний өдөр ээлжит бус чуулганыг хуралдуулж, 8 асуудал хэлэлцэхийг шаардсан.

 

Тодруулбал Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх, Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох, Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх, Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх, Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах, С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг тус тус шаардсан.

 

Ирэх даваа гарагаас ээлжит бус чуулган хуралдахаар товлоод буй. Гэвч шаардлагад тусгасан нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай найман асуудал тусгагдаагүй байгаа аж. Иймд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс дараах 8 асуудлыг дахин хүргүүлж, ойрын хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардлаа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing