Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар оруулж байна

2019 оны 03-р сарын 15

 

Он гарсаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэх зөрчил нэлээд ихэсч байгаа талаар Гаалийн Ерөнхий газраас анхааруулж байна. Тодруулбал сүүлийн үед иргэд ихээр хэрэглэх болсон дархлаа дэмжих болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хилээр хууль бусаар оруулж ирэх зөрчил давтамжтай гарах болсон тул хэрэв иргэдийг энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээр бол гаалийн хяналтан дор зөрчилгүйгээр орж ирсэн эсэхийг заавал нягталж үзэхийг зөвлөлөө.

Учир нь энэ төрлийг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авч, Мэргэжлийн хяналтын газраар шинжлүүлж, аюулгүйн баталгаа гаргуулж, татвар төлдөг байна. Гэвч зарим иргэд эдгээрийг үл огоорч, оруулж ирэх гэж байгаа бараагаа гаальд худал мэдүүлэхээс эхлээд арга нь нарийсч, зохион байгуулалттай болсон нь сүүлийн үед бүртгэгдсэн хэд хэдэн зөрчлөөс харагдаж байгаа аж.  Тодруулбал энэ сарын 11-ны БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3,200 ампул “Kumdang 2” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Мөн энэ төрлийн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард бүртгэгдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд улсын хилээр хууль бусаар эмийн бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг аж. Тиймээс эдгээр хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing