Д.Сумъяабазар: 400 гаруй хайгуулын лицензийг улсын мэдэлд авах боломжгүй

2019 оны 03-р сарын 15

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  өнгөрсөн долоо хоногт “ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэдэг шийдвэр гаргасан. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензүүдийг улсын мэдэлд авна. Үүн дотор элс хайрга, түгээмэл тархацтай гэх мэт олон янзын лиценз бий” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яам өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ямар боломжгүй хэмээн мэдэгдлээ. Энэ талаар Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Соц нийгмийн үед бүх мөнгө улсын төсвөөс гарч байна.  1997 онд ашигт малтмалын хууль гарснаас хойш лицензыг хэн дуртай нь авдаг болсон. Бараг өглөө хэн эрт ирсэн нь лицензтэй болдог болсон. Сайд болсон цагаасаа хойш өмнө нь хийсэн алдаа завхралуудтай зууралдаж байна. Гэвч энэ асуудлыг шууд хураана, цагдана, хорино гэж шийдэж болохгүй. Сайн ярилцаж, асуудлыг тал талаас нь харж, зөв шийдэл гаргах ёстой. Уул уурхайн хууль эрх зүйн хүрээг хуулийн дагуу шинэчлэх ёстой. Өнөөдөр бид гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудчихаад ийм мэдээлэл хийж байгаа нь  хөгжилд тушаа саад болж байна” гэлээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing