Айлан хаваржаанаас 1930-аад оны гранат олдлжээ

2019 оны 03-р сарын 15

 

Энэ сарын 14-ний өдөр айлын хаваржаанаас гар гранат олджээ. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Харгант” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 96 км-т/ тус сумын иргэн С-ийн хаваржаанаас 1930-аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олдсон байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 11:42 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн хоёр алба хаагч, цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт очиж аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing