Сэрэмжлүүлэг: Дайвар ачаанаас хар тамхи илэрч байна

2019 оны 03-р сарын 15

 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан таван гарчээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн Б, О, Н Нигер улсын иргэн А нар Тайланд, Герман, Нидерланд АНУ зэрэг улсаас хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан байна. Өнгөрсөн оны сүүлийн зургаан сард хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдэл илэрсэн байна. Монголчууд танил, танил бус хүний дайвар ачаа их авч явдаг. Тэнд нь тухайн хүнийг гэмт хэрэгтэн болгох хар тамхи, эмийн бодис, түүх соёлын дурсгалт зүйлсийг нуусан байдаг. Энэ тохиолдолд ачааг илгээж байгаа бус дайварыг авч явж, улсын хилээр нэвтэрсэн иргэн гэмт хэрэгтэй болдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь богино хугацаагаар аяллаар явсан, дунд хугацаанд сургалтад явсан, гадаад улсад уулзалтад явсан монголчуудын ачаа бараанаас мансууруулах бодис илэрдэг аж. Монгол Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн гэмт хэрэгтэнд 10 ба түүнээс дээш жилийн ял шийтгэл оноодог. Харин БНХАУ-ын хуулиар 100 грамм болон түүнээс дээш хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд шууд цаазаар авах ялтай. Тиймээс гаалийн байгууллагаас залуусыг мөнгөний төлөө хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэгч болохгүй байхыг анхааруулж байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing