“Сахал” Эрдэнэбилэг нар цаг хожихын тулд Ерөнхий сайдыг хэлцэлд уриалсан уу

116
2019 оны 03-р сарын 15

 

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг ОХУ-аас хууль бусаар худалдан авсан асуудалтай холбоотойгоор “Монголиан коппер корпорэйшн” компани Олон улсын арбитрын шүүхэд хандахаар бэлтгэжээ. Энэ тухай ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “Өдрийн сонин”-д өгсөн ярицлагадаа “Монголын зэс“ олон улсын шүүхэд хандах бэлтгэлээ хийсэн” гэж хэлсэн байна. Бэлтгэж байгаа гэж биш, бүр бэлтгэчихсэн гэж хэлжээ.  Өчигдөрхөн л Ерөнхий сайдыг хэлцлийн ширээний ард суухыг санал болгоод байсан тус компани гэнэт ингэж Арбитрын шүүхэд хандахаар болсон нь ямар учиртай юм бол. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Өмнөд Суданд энхийг сахиулагчдаа эргэж явааг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Түүнийг эргэж ирээд өөрсдийнх нь өгсөн хүсэлттэй танилцаж ч амжаагүй байтал Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нар бодлоо өөрчилжээ. Бодлоо өөрчилсөн ч гэж дээ. “Хэлцэл хийе” гэсэн санал солгой гараараа Ерөнхий сайдад бичиж байх зуураа Олон улсын арбитрын шүүхэд баруун гараараа зарга мэдүүлж суусан юм биш үү. Хэлцэл хийхийг уриалсан нь ердөө Монголын төр, засгийг тайвшруулах, сатааруулах, Арбитрын шүүхэд хандахын тулд цаг хожих гэсэн арга мэх байжээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.