“Монголын эзэн” Д.Эрдэнэбилэгийн ХААН хэн бэ

197
2019 оны 03-р сарын 15

 

Хэн ч таньдаггүй, хаана ч харагддагүй Д.Эрдэнэбилэг хэвлэлд “ээлтэй” болжээ. Тэрбээр өөрийнхөө ярилцлагыг цахим сайтуудаар ёстой нэг тарааж байна. Түүний ярилцлагад нэг зүйл сонирхол татав. Тэрбээр 12 жилийн өмнөх ХХБ-ны хувьчлалынхаа талаарх ярихдаа “Хаан”-ынхаа талаар дурджээ. Итгэхэд хэцүү ч стратегийн ордуудаас эхлээд санхүүгийн хэд хэдэн компанитай, хууль хяналтынхныг өөрийн гар, хөл мэт захирдаг хэмжээгүй эрхэт “Эзэн” маань үнэхээр ХААН-тай байж. Энэ талаараа “ХХБ-ыг авснаараа шууд л сайхан болчихоогүй л дээ. 12 жилийн өмнөх явдал. Тэр үед улсын нүд, чих, хамар болсон нэг л хүн байсан шүү дээ. “Хаан”-тай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзсэн. Уг нь гаднаас, гадны эзэмшиж байсан хувьцааг л авсан юм л даа. Гэтэл “хааны” хөрөнгөнд хандив өргөөгүй гэж дарамталсан. “Хаан” 20 хувиараа хандив өргөхийг шаардсан. Олон компанийг өмч хөрөнгөнөөс нь салгасан даа. Хаан хэрэв хүсвэл хуулийн хаалган дээр уулзаж болно. Тэр үед ганцхан би ч биш бид угтаж авах болно. Тухайн үед түүнд банкнаас бусад нь бүгд л байсан даа. Ер нь ганцхан намайг тэгдэг байсан юм биш л дээ. Тэр үеийн бизнес хийж байсан олон хүн энэ зовлонг амссан байх. Би тэр хүсэлтийг нь биелүүлээгүй л дээ. Одоо би тэгж чадсанаараа өөрөө өөртөө баярлаж явдаг” хэмээн ярьсан байна. Хааны алба халаатай гэдэг. Өнөөдөр тэр “хаан” хаана залагдаж, хаана зарлигдаж яваа юм бол доо...

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.