10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

89
2019 оны 03-р сарын 18

 

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ний өдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан ч супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

 

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672
100 мянган төгрөгийн азтан 2,084
1 сая төгрөгийн азтан 189
5 сая төгрөгийн азтан 17
10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорчээ.


Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал тавин сая төгрөг тус тус хожих юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Горьдлого 66.181.191.224 UNITED STATES
UNITED STATES
2019 оны 03-р сарын 18
18672 ийн нэг болжээ хөөрхий