ЗТХ-ийн дэд сайд асан Г.Цогтгэрэл Б.Махбалын шүүх хуралд оролцоно

131
2019 оны 03-р сарын 18


Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал болно. Түүнийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилсоор ирсэн. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр гэхэд л хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцуулахаар болсон ч бүгд ирээгүй. Тиймээс шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Тэгвэл эдгээр 11 гэрчийн дотор ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, ТНБД асан Ж.Бат-Эрдэнэ нарын байгаа бололтой. ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа ""Даваа гарагт шүүх хурал болно. Би очно. Нээлттэй болох шүүх хуралд бүгд очиж мэдэж байгаа бүхнээ хэлье. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийг багийг нь хуулцгаая" хэмээн бичжээ. Ямартай ч өнөөдрийн хуралд ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл очих нь. Харин бусад хүмүүс гэрчээр ирж мэдүүлэг өгөх эсэх нь тодорхойгүй байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.