Никель Ганбаа хар тамхины хэрэгт холбогджээ

288
2019 оны 03-р сарын 18

 

Олноо Никель Ганбаа нэрээр танигдсан Г.Дашнямыг унадаг дугуй хийдгээр нь илүүтэй мэднэ. Гэвч тэрбээр хар тамхины хэрэгт холбогджээ. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна. Эдгээр гурван хүний нэг нь Г.Дашням байжээ. Тэдний машинаас цагдаа нар мансууруулах төрлийн бодис илрүүлж, нотлох баримтаар хавсарган авсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.