БНХАУ-д хөрсний гулгалтын улмаас 10 хүн амиа алджээ

54
2019 оны 03-р сарын 18

 

БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужид хөрсний гулгалт үүсэж, орон сууцны барилга нурсны улмаас 10 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ. 

 

 

Ням гарагийн өдрийн байдлаар байшингийн нурангиас 7 хүний цогцос илрүүлсний зэрэгцээ 16 хүнийг аварч, эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч тэдний гурав нь амиа алдсан байна.

 

 

Аврах албаны ажилтнууд үнэрч нохой болон техник хэрэгсэл ашиглан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Хөрсний гулгалтаас үүдэлтэй уг осол нь баасан гарагийн оройн 18 цагийн орчимд Линфэнь хотын орон сууцны хороололд гарчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.