“Aerosmith” хамтлагийн ахлагч хар тамхинд зургаан сая доллар үржээ

1528

Хар тамхинаас хамааралтай болох нь хүний эрүүл мэндэд төдийгүй амьдралд, хөрөнгөнд ямар их гарз хохирол болохыг Стивен Тайлер баталлаа.

Түүнийг домогт “Aerosmith” рок хамтлагийн ахлагч, гоцлол дуучин гэдгээр нь дэлхий нийт таних бөгөөд хар тамхи хэмээх чимээгүй тахалд тэрээр сая саяар нь хөрөнгөө хулгайлуулжээ.

Тэрээр хар тамхи худалдан авахад амьдралынхаа туршид зургаан сая доллар зарцуулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр энэхүү дуулиант мэдэгдлийг Австралийн “60 минут” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.

Стив Тайлер хар тамхинд донтсон байх үедээ ямар хүнд хэцүү үеийг даван туулахад хүрч байснаа үзэгчидтэй хуваалцсан байна. Түүнчлэн одоо энэ хорт зуршлаа хэдийн хаясан тухайгаа бахархалтайгаар зарлажээ.

О.Бүжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ