Францын Ерөнхийлөгч ЮНЕСКО-гийн энхтайвны шагналтан болов

1107

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Африк тивийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулсаныхаа төлөө Феликс Уфуэ-Буаньи нэрэмжит энхтайвны шагнал хүртлээ. Олландыг энэхүү нэр хүндтэй шагналаар шагнах шийдвэр 2013 оны хоёрдугаар сарын сүүлээр гарсан юм.

Энэхүү шагналыг тодорхойлогч шүүгчдийн ахлагчаар Мозамбикын Ерөнхийлөгч асан Жоакин Чиссано ажилласан бөгөөд тэрээр шүүгчдийн бүрэлдэхүүн “Франц улсын Африкийн ард түмэнд гаргасан өгөөмөр сэтгэлийг үнэлсэн” хэмээн хэлсэн юм. Мали дахь зөрчилдөөнт байдал өнгөрсөн оны сүүлчээр хурцадсан бөгөөд хэт даврагч бүлэглэлийн дайчид тус улсын төв хэсэг дэх Засгийн газрын цэргийн байрлал руу довтолж эхэлсэн юм.

Харин Франц улс энэ оны нэгдүгээр сараас Малид “Сервал” цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Уг ажиллагаанд “ЭКОВАС”-ийн гишүүн орнуудын цэргүүд ч оролцож байгаа юм байна.

М. Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ