Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр Оюутолгойн “усны булхай”-г илчилнэ

1510


Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр Оюутолгойн “усны булхай”-г илчилнэ

Хүн гэдэг үнэхээр аймшигтай юм. Тэр аймшигтай нөхдүүдийн тоонд бидний хэдэн монголчууд, ялангуяа төрийн томчууд багтсан гэхээр монгол хүн битгий хэл Монгол Улс  аль эрт буруу гараар орчихсон юм биш үү гэх бодол төрөх болов.

Оюутолгойн гэрээний хамгийн аюултай хэсэг бол говийн усыг ашиглаж болно гэсэн дүгнэлт. Хэрвээ гэрээг хөдөлгөөнд оруулж, ордыг ашиглаад эхэлбэл, говийн сав газарт үндсэндээ хүн мал битгий хэл, зэрлэг ан амьтан, шавьж хорхой ч амьдрах боломжгүй болох юм. Гэтэл энэ чухал асуудлыг сарниулахын тулд өнөөдөр хэдэн хувийг хэн нь эзэмших вэ гэдэг рүү нийгмийн анхаарлыг хандуулчихсан байна. Анхлан гэрээ яригдаж, усны асуудал хөндөгдөж эхлэхэд тухайн үеийн Усны газрын орлогч дарга З.Батбаяр хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүний нэг.

Эсэргүүцэж эхлэнгүүтээ С.Баярын дарамтад орж, дуугүй болсон гэгддэг юм билээ. Учир нь тухайн гэрээнд хамаатай сав газрын усыг ашиглаж болохгүй бүхий л баримт нотолгоо түүнд байсан тул  дарамтад өртсөн гэх үндэсэл үнэн байж болох юм. Нөгөө талаар Оюу толгойн гэрээг хамгаалагчид шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж байх үймээнээр тус Усны газрыг татан буулгасан нь зүгээр ч нэг тохиолдол биш бололтой.

Өөрөөр хэлбэл, мөнөөх гэрээний хамгийн анхаарал татсан усны асуудлыг хөндөж, сөхөх ганц газрыг нь үгүй хийсэн гэсэн үг. Тэгвэл тун удахгүй Оюутолгойн усыг яагаад ашиглаж болохгүй, ямар учир шалтгаантай болон ямар замаар тэндхийн усыг ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргуулсан гээд бүх баримтыг Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр хэвлэлийнхэнд дэлгэх гэнэ. Энэ баримтууд дэлгэгдсэнээр Оюутолгойг тойрсон олон “но”-той асуудлууд, мөн жинхэнэ булхайны эзэд тодрох нь гарцаагүй боллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.