Архи, тамхины хорыг иргэдэд сурталчилах 3 сарын аян өрнөж байна

1037

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”,”Тамхины хяналтын тухай” хуулиудын хэрэгжилтийг ханган, олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” 3 сарын аяныг өрнүүлээд байна.

Энэ аянд нийслэлийн 9 дүүрэг, холбогдох харьяа газар хэлтсүүд хамтран оролцох юм. 

Аяны хүрээнд дүүрэг бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд “Эрүүл Аюулгүй хот” аяны туг нэгдсэн хуваарийн дагуу шилжин явах юм.

Тугийг хүлээн авснаар архи, согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг, үйлчилдэг, ААН, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, журмыг танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд эрүүл зохистой хэрэглээний талаар зөвлөмж гарган, хор холбогдлын талаар ухуулга сурталчилгаа хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ