Өнөөдөр Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно, 20-22 градус дулаан байна

888

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.