Баяр наадмын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө

1075

Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн газар баталсан. Батлагдсан төсвийн хуваарилалтыг өнөөдөр болсон наадмын комиссийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.

 

Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, эдгээр тоглолтын хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор батлуулах учиртай гэлээ.

 

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг олон түмэнд хүргэдэг гол хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс тэдний ажиллах бололцоог хангахад зохион байгуулах хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.