Өнөөдөр олон улсын аавуудын өдөр

1446

Олон улсад зургаадугаар сарын гурав дахь ням гарагт аавуудын өдрийг (Father\'s Day)тэмдэглэдэг юм. Гэхдээ энэ өдрийг Америкт анх тэмдэглэжээ. Энэ өдрийг тэмдэглэх болсон түүхийг эргэн сөхвөл

Сонора Смарт гэдэг бүсгүй ээж нь нас барсны дараа өөрийг нь болон бас таван дүүг нь аав Уильям Жексон Смарт өсгөж, өндийлгөснийг ээжийн өдөрт зориулсан сүмийн мөргөлийн үеэр эргэн санажээ.

Сонора өөрийнх нь хувьд аав нь ямар онцгой хүн байсан, түүнийг хэрхэн хайрлаж, үнэлдэгийг эцэгтээ мэдүүлэхийг хүссэн байна. Түүний аав нь эцэг хүний бүхий л үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө гаргуунд нь орхиж, охиндоо хамгийн эрэлхэг, хувиа хичээдэггүй, хамгийн хайртай хүн нь болсон байна.

Сонора шинэ баяр бий болгох саналыг нутгийн эрх баригчдад тавьж, тэд саналыг нь дэмжиж, Уильям Смартын төрсөн өдөр – зургаадугаар сарын 5-нд энэ баярыг тэмдэглэх гэж байсан ч, баярт бэлтгэх хугацаа бага байсан учир зургадугаар сарын 19-нд тэмдэглэхээр болжээ.

Удалгүй энэ өдөр муж улсын бусад хотод ч дэлгэрсэн байна. Ийнхүү аавуудын өдөр эцэгтээ охиных нь барьсан хайр сэтгэл, талархлын илэрхийлэл болжээ.

Сарнай нь Аавуудын өдрийн цэцэг бөгөөд аав нь амьд сэрүүн байгаа бол улаан, насан өөд болсон бол цагаан цэцэг барьдаг байна. Зургадугаар сарын гурав дахь ням гарагт аавын өдрийг Их Британи, Голланд, Франц, Хятад, Япон болон бусад орон тэмдэглэдэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.