Сонгож авсан машинууд тооллогын алдаа гаргаагүй гэв

1099

Санал тоолох машиныг турших хүрээнд 342 саналын хуудас уншуулсан. Өгөгдсөн тавилын дагуу уншигдсан эдгээр саналын хуудаснууд нь зөв тоологдож, сонгож авсан машинууд тооллогын алдаа гаргаагүй гэж МИДАС төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал С.Энхжаргал мэдэгдлээ.


Энэ байгууллага нь сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд мониторинг хийх хүрээнд санал тоолох машинд туршилт хийх, түүнд намууд болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг оролцуулах санал санаачилгыг гаргасан юм. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үүнийг дэмжиж улмаар тус байгууллага олон талын төлөөллийг оролцуулан санал тоолох машиныг туршсан байна.


МИДАС төрийн бус байгууллагын төлөөлөгч туршилтынхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулахдаа, сонгуулийн автоматжуулсан системийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, зөв ойлголт, илүү итгэл үнэмшил бий болгох зорилгоор санал тоолох машиныг туршсан юм гэдгээ онцлон тэмдэглэв. Ингэхдээ, тест бүрийн дараа биллийг хэвлэж туршилтад оролцсон намуудын төлөөллөөр гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэлээ.


Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж шалгахдаа олон хувилбараар тухайлбал, санал огт тэмдэглээгүй буюу хоосон, буруу тэмдэглэгээ хийсэн, бүх нэр дэвшигчдийг сонгосон, өөр газар тэмдэглэгээ хийсэн, хүчингүй хуудас хийж уншуулах зэргээр туршиж үзсэн бөгөөд санал тоолох машины үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухайгаа тэрээр танилцууллаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
If I were a Teenage 84.104.98.160 NETHERLANDS
NETHERLANDS
If I were a Teenage Mutant Ninja Turtle, now I'd say **** "Kboawunga, **** dude!"
Thanks for being on 188.143.232.12 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
Thanks for being on point and on tategr!
Бид 60.241.99.130 AUSTRALIA
AUSTRALIA
Сайн байна аль эрт л олон нийтэд ил тод шалгачих байсын. Ерөнхийлөгчийн сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байна. Миний монголд шударга ёс тогтож эхэлж байна. Бүх зүйл зөв замруугаа орж байна.