Шинэ нисэх онгоцны буудлыг барих Монголын талын гүйцэтгэгч шалгарав

1146

Хөшигийн хөндийд барих Улаанбаатар хотын нисэх буудлын бүтээн байгуулалтын тендерт Японы “Мицубиши”, “Чиёода” компанийн нэгдэл ялж, БНСУ-ын “Самсунг” корпорацтай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бол Монголын талын гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац” шалгарсан байна. Тус корпорац нисэх онгоцны буудлын барилгын цутгамал төмөр, бетон бүтээцийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэнэ.

Наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэл Зорчигчдын терминалын суурь, зоорийн болон нэгдүгээр давхрын төм өр бетон бүтээцийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”- д “Дельта констракшин”, “БҮТИ”, “ЕСС”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт импэкс” гэсэн компани багтдаг байна.


Т.Сайнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ