Тавантолгойд зарладаг ил тендерийн далд ялагчдыг шалгуулья

1323

“Эрдэнэс Тавантолгой” компани цахим хуудсаараа дамжуулан cap бүр шинэ тендер зарлаж байгаа. Тендер бүрийг оролцогчдынх нь нүдэнд ил тод нээлттэй задална хэмээн мэдэгддэг. Харамсалтай нь ил тод нэртэй ч далд өрнөдөг болсон Тавантолгойн тендерийн фактууд эхнээсээ ил болж эхлээд байна.

Б.ЭНЭБИШЭЭР ЭХЭЛСЭН “ТАВАНТОЛГОЙН” ХЭРЭГ ХЭНЭЭР ДУУСАХ БОЛ

АТГ-т ирж буй албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдлуудын нэлээд нь өмнийн говийн хар алтны баялагтай нь холбогддог. Жилийн өмнө энэ уурхайд нийлүүлсэн 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй хэр нь хөдөлдөггүй, асдаггүй 10 гаруй хүнд даацын авто машин нар, салхинд гандсаар буйг нутгийн иргэд ярьдаг. Мөн “размер"-аас хэтэрсэн эсвэл хэт бага хэмжээтэй хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий дугуй ярайтал хураалгаастай бий. Энэ бүхний дүнд АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашиглан чанаргүй бараа худалдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байна. АТГ ганц Б.Энэбишийг төдийгүй Эрдэнэтээс дутуугүй шахааны талбар болсон Тавантолгойгоос нэлээд хэдэн хүн холбогдсон хэргийн үзүүрээс барьж авсан байж мэдэхээр болоод байна. Хамгийн сүүлийнх нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дү охины ялсан 17 тэрбум төгрөгийн дуулиан.

ТАВАНТОЛГОЙ УЛСТӨРЧДИЙН БИЗНЕСИЙН ТАЛБАР БОЛСОН УУ

Тавантолгойгоос БНХАУ руу нүүрс тээвэрлэх тендерийг энэ долоо хоногт цуцалж дахин зарласан. 17 тэрбум төгрөгийн үнэлгээтэй энэ шалгаруулалтад Ерөнхий сайдын дүүгийн охин Г.Уянгын компани ялсныг МАН-ынхан ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн АТГ-т шалгуулахаар болсон. Ингэснээр түүний “Говь повер” компанийг авлигын “шүүлтүүр”-т шалгах ажил эхлээд байна. Үүнээс болж Г.Уянгын нөхөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Энэ бүхнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийи хараат бус гишүүн асан Д.Дондов “Тавантолгой улстөрчдийн бизнесийн талбар болоход ойртжээ. Ийм зүйлээс болж нүүрсний тээвэрлэлт ч хойшилсоор байх нь" хэмээн тодорхойлсон. Харин АТГ-аас “Говь повер” компанийг шалгах үндэслэлээ тендерийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар тайлбарласан юм. Нүүрс тээвэрлэх компанид шалгарах компани сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэр, үйлчилгээ явуулсан байх шаардлагыг “Говь повер”-ынхон хангаагүй юм байна. Түүнчлэн тус компани орлогын алдагдалтай тайланг татварын байгууллагад өгчээ. Гэтэл бүх хэлэлцээ хуулийн дагуу болсон гэж хэвлэлд ам алдсан “ Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я. Батсуурь “Тендерийг энэ долоо хоногт багтааж зарлана" хэмээн ярьсан байх юм.

“ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ” БУЮУ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТЕНДЕР НЭГЭЭР НЭМЭГДЭВ

Тавантолгойн тендерийн талбар дахь улс төрийн олон үзэгдэлт тоглолт үргэлжилсээр байгааг ойрын өдрүүдэд болж буй үйл явдлуудаас харж болно Будилаантай, тодорхойгүй тендерүүдийн эгнээ өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын чуулганы танхимд “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг дуудаж нэгэн үүрэг өгснөөр өргөжсөн юм. Урагшгүй уурхайн нүүрсний тээвэрлэлтийг шуурхайлахын тулд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Баруун Цанхид “Хишиг арвин индустрал” компанийг тодруулсан билээ. Үүнийгээ эрх баригчид “Цаг алдалгүй ажиллах хэрэгтэй. Орд газруудын ажил удааширч байна. Ажил цэгцэртэл “Хишиг арвин индустрал” компаниар хөрс хуулалтыг хийлгэж байгаа" гэж тайлбарлав. Уг нь Тавантолгойи Баруун Цанхийн тендерийг Засгийн газраас зарласан. Ялагчийг шалгаруулалтгүй тодруулж, томилох байсан бол тендер зарлаж, АНУ зэрэг гадны орнуудын компанийн санал авч ганцаарчилсан тоглолт хийх хэрэг байсан уу гэх асуултанд уул уурхайн салбарынхан "Улстөрчдийн халаасны компанид тендерийн шалгуур үйлчлээгүй" гэж хариулсан байдаг.

УУЛ УУРХАЙН САЛБАР АВЛИГААР ТЭРГҮҮЛДЭГ БОЛЖЭЭ

АТГ улс төрийн хүрээн дэх авлигал өртөж буй байдлыг судалжээ. Авлигад төрийн байгууллагууд Засгийн газар, УИХ, яамд хамгийн ихээр өртсөн нь судалгаагаар гарчээ. Мөн улстөрч, албан тушаалтны ашиг сонирхол аль салбарт илүү давамгайлж байгааг ч судалгаагаар харуулсан байна. Үүнд дэд бүтэц, уул уурхай, бизнесийн салбар тэргүүлсэн аж. Эдгээр салбарт ажиллаж буй улстөрч, албан тушаалтнуудын авсан авлигыг АТГ-ын судалгааны ажлын хэсэг төрлөөр ангилж үзэхэд “олсон орлогоо хувааж авах" гэсэн тохиролцоо давамгайлжээ. Үүний тод жишээгээр тус газар төрийн өмчит компаниудын тендерийг нэрлэж байгаа юм. Амьдралд ил байгаа Тавантолгойн темдерийн будилаан холбогдох байгууллагын судалгааны үзүүлэлтэд ч дээгүүр жагсчээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ 202.131.234.244 MONGOLIA
MONGOLIA
ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ" гэдэг энэ компани чинь бас л Н.Алтанхуягийн хамаатны компани шүү дээ. Увсынхан Тавантолгойд эзэн сууж байгаа юм байна. Захирал нь дуучин Алтанцэцэгийн хадам аав ш дээ. ****